Апп үүсгэх

Шинээр райлс апплейкшн create хийхийн ѳмнѳ бид эхлэл хэсгээсээ эхлээд зохион байгуулал, эмх цэгцтэй байх хэрэгтэй. Work гэсэн нэртэй ** шинэ directory ** үүсгэнэ. Энэ ** work ** гэсэн directory дотор тѳслүүдээ шинээр үүсгээд явбал эмх цэгцтэй, амар юм. Work - дотор demo гэсэн райлс аппклейкшн үүсгэцгээе.

rubys> mkdir work
rubys> cd work
work> rails new demo
create
create README.rdoc
create Rakefile
create config.ru
    :   :	:	:
create vendor/assets/stylesheets
create vendor/assets/stylesheets/.keep
   run bundle install
Fetching gem metadata from https://rubygems.rog/.......
	:   :	:	:
Your bundle is complete!
Use 'bundle show [gemname]' to see where a bundled gem is installed
work>

Дээр бичигдсэн ** rails new demo** коммандаар бид demo нэртэй ** directory** үүсгэлээ. Терминал доошоогоо subdirectory болон олон шинэ файлуудыг автомотаар default - аар үүсгэж ѳгѳв.

work> cd demo
demo> ls -p
app/  config/  db/  Gemfile.lock log/  Rakefile  test/   vendor/
bin/  config.ru  Gemfile lib/    public/  README.rdoc  tmp/

Гэх мэтээр directory - ууд үүсгэх ба энэхүү chapter - т бид эдгээрийг ашиглах шаардлага одооогоор гарахгүй ба зѳвхѳн app/ directory-д ѳѳрсдийн кодоо бичих нэмж оруулах юм.

Доорх коммандаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой:

demo> rake about

Мѳн дээрх кодоор алдаа хайж болдог ба жишээ нь JavaScript runtime - олдохгүй байгаа бол алдааны мэдээлэл гаргаж боломжит линкүүдээс татаж авах хүсэлт ирүүлнэ.

rake about - аар алдаа илэрээгүй бол цааш үргэлжүүлцгээе. Одоо юу хийх хэрэгтэй вэ гэхээр Stand-alone Web server - ыг асаахад л болно. Ингэж server асааж байж л бид шинээр үүсгэсэн райлс аппклейншаа ажиллуулах юм.

demo> rails server
=> Booting WEBrick
=> Rails 4.0.0 application starting in development on http://0.0.0.0:30000
=> Run 'rails server -h' for more startup options
=> Ctrl+C to shutdown server
[2013-04-18 20:22:16] INFO WEBrick 1.3.1
[2013-04-18 20:22:16] INFO ruby 2.0.0 (2013-02-24) [x86_64-linux] 
[2013-04-18 20:22:16] INFO WEBrick::HTTPServer#start: pid=25170 port=3000

Web Server нь ямар server суулгасан эсэхээс шалтгаалан ажиллах ба Ruby-гийн хувьд WEBrick server нь ruby-гийн цѳм нь болж ѳгсѳн нэг үгээр бол ruby-г илтгэж чадахаар нэгэн бүхэл хэсэг нь болсон сервер юм. Гэхдээ яах уу, ѳѳрийн дурын веб серверыг суулган Ruby on Rails тай хослуулан ажиллуулж болно. 

Доорк коммандыг ашиглан WEBrick-ыг хүчлэн (force) ажиллуулж болно.

demo> rails server webtrick

Сервер асаасан код боксын хамгийн сүүлийн мѳрийг харвал server нь port:3000 дээр ассан байна. 0.0.0.0 гэсэн холболтыг авч үзвэл WEBrick нь тухайн address-д connection - д бүхэл талын зѳвшѳѳрлыг олгож байна гэж ойлгож болно. Ойлгогдохоор хэлбэл дурын browser дээр http://localhost:3000 address - аар хандан сервер рүү холбогдох юм.

Сервер ээ асаагаад localhost-oos харж болж байна. Терминал дээр сервер дээр болж байгаа үйл явцыг tracking - хийх боломжтой юм.

Ctrl + C - командыг ашиглан WEBrick-ыг унтраана. Гэхдээ одоохондоо битгий унтраагаарай бид цааш үргэлжлүүлэн явах болхлоор…

Апплкейшнаа үүсгээд сервер ээ асаачихлаа, харин ерѳѳсѳѳ код бичсэнгүй ээ, тийм ээ? Дараагийн хэсгээс код уруу орцгооё!