Note: Дээрх аргаас гадна өөр олон арга ашиглан vpn үүсгэх, тохируулах боломжтой.

Domain худалдан авах

Энэ удаа hover.com-с domain аван тохируулга хийнэ. Нэвтрэн ороод авах гэж domain нэрээр хайлт хийнэ. Гарч ирсэн утгуудаас сонголт хийн худалдан авна. Domain, нэг жилдээ хямдхан, дараа жилээс үнэ нь 10 хэд дахин өсдөг тул сунгалт хийхэд үнийн өсөлт бага байхаар худалдан авалт хийгээрэй.

hosono.space нэртэй domain худалдан авлаа.

Domain DNS

hosono.space domain-н тохироо дах DNS хэсэгт доорх байдлаар тохируулга хийнэ:

TYPEHOSTVALUETTLADDED BY
A*216.40.34.4115 MinutesHover
A@216.40.34.4115 MinutesHover
MX@10 mx.hover.com.cust.hostedemail.com15 MinutesHover
CNAMEmailmail.hover.com.cust.hostedemail.com15 MinutesHover

MX, CNAME тохируулга хийхгүй байж болно.

Domain Nameserver

Overview хэсэг дах Nameserver хэсэгт edit хийнэ

ridge.ns.cloudflare.com, tess.ns.cloudflare.com оруулан save хийнэ.

Cloudflare-д бүртгүүлэх & тохируулах

DNS Records

Cloudflare.com хаягаар орон бүртгэлгүй бол шинээр бүртгүүлнэ. Нэвтрэн ороод Websites хэсгээр орон Add a site дээр даран өмнө авсан domain нэрээ оруулаарай. DNS цэсээр орон Records бүртгэл хийнэ.

TypeNameContentProxy StatusTLL
A*216.40.34.41ProxiedAuto
Ahosono.space216.40.34.41ProxiedAuto
Awww216.40.34.41ProxiedAuto

API Token авах

Overview цэсээс доошлуулаад харвал API гэсэн хэсэг байгаа Get your IP token дээр дарна.

Edit zone DNS дэх use template -г сонгоно.

Нэр, Permission, Zone Resources -г доорх зургийн дагуу тохируулаад Contiune and summary дарна.

Permissions: Zone, DNS, Edit Zone Resources Include, All Zones

Create Token дарна:

gjeuX3Jw8zXCCohha11N9zauX4y02XVx8ZrmY5Nt token-гоо хуулж аваарай. Бусдад дамжуулах ил газар хуулаад хэрэггүй юм.

Note: Жишээ энэ token-г устгасан болно.

Nignx Proxy Manager

NPM

NPM суулгах заавартай энд даран дэлгэрүүлэн үзнэ үү. Товчоор бол docker-compose.yml дотор жишээ нь:

version: '2.2' 
services:
  nginxproxymanager:
    image: 'jc21/nginx-proxy-manager:latest' 
    container_name: nginxproxymanager
    restart: unless-stopped 
    ports:
      - '80:80'
      - '81:81'
      - '443:443' 
    volumes:
      - ./nginx/data:/data
      - ./nginx/letsencrypt:/etc/letsencrypt
      # default cred: admin@example.com, changeme

суулгаад localhost:81 -р хандан default creds хандалт хийнэ.

Let’s Encrypt - Cloudflare

SSL Certificates -> Add SSL Certificate -> Let's Encrypt сонгоно.

ТалбарТайлбар
Domain NamesЭхэнд авсан domain-г бичин оруулна. *.hosono.space г.м
Email Address for Let’s EncryptCertificates хугацаа дуусах үед мэдэгдэл авах мэйл хаяг бичин тохируулна
Use a DNS ChallengeҮүнийг чагтлах
DNS ProviderCloudflare -г сонгоно
Credentials File ContentCloudflares-с авсан API token-г 1234 гэсэн тоон утгийн оронд солин оруулна
Propagation SecondsХоосон орхиж болно
I AgreeҮүнийг чагтлах

Credentials File Content:

dns_cloudflare_api_token = <Cloudflare API token байна>

Proxy Hosts

Add proxy hosts дээр даран жишээ нь jellyfin-г тохируулж буйг зургаас харна уу. Domain name хэсэгт хандах subdomain бичнэ. Scheme, IP, forward port-ууд тухайн container-н тохиргооноос хамааран өөр байна. Jellyfin-н default port: 8096, docker-compose дотор container name нь jellyfin ба compose нэг network-д тул container name-г хандалт хийж болох юм г.м.

SSL цэсээр орон SSL Certificate талбарт өмнө үүсгэсэн *.hosono.space -г сонгоод force SSL, HTTPS Support сонгон save хийнэ.

Энэ мэтээр proxy hosts тохируулах юм.

Tailscale & NextDNS

Tailscale бүртгэлгүй бол бүртгүүлээд сервер дээрээ script ашиглан суулгаад machine бүртгэл хийгээд approve хийсэн бол доорх зураг шиг харагдана.

NextDNS бүртгэлгүй бол бүртгүүлээд Endpoints хэсэг дэх ID хуулна. Tailscale-н dashbaord руу буцан ороод DNS цэсээр орон Add nameserver дээр даран NextDNS-г сонгоно.

Гарч ирсэн цонхонд NextDNS-н Endpoints хэсэг дэх ID-г оруулан save. Дараа нь Override local DNS -г on болгоно.

Үүний дараа NextDNS тохиргоон дах Settings хэсэг дах Rewrites-д New rewrite оруулна.

Domain талбарт hosono.space, Answer хэсэгт tailscale-н machine IP address оруулан save. Save хийсэн бол дараах байдалтай харагдана.

Tailscale -г on болгоод https://jellyfin.hosono.space руу хандан, SSL Cert шалгавал: